The Washington Post сонинд мэдээлснээр "Пентагон Иранд хэдэн долоо хоног үргэлжлэх хуурай замын цэргийн ажиллагаанд бэлтгэж байна" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг ажиллагаанд хуурай замын цэрэг оруулах төлөвлөгөөг батлах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэ талаар тус сонин АНУ-ын албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Одоогийн төлөвлөгөөнөөс харахад, энэхүү ажиллагаа нь бүрэн хэмжээний довтолгоо бус, харин тусгай ажиллагааны хүч болон энгийн явган цэргийн ангиудын хамтарсан, хязгаарлагдмал дайралтууд байх төлөвтэй байгаа аж.
АНУ Персийн булан руу чиглэн хөдөлж буй хөлөг онгоцнуудад 4 мянга гаруй тэнгисийн явган цэргийг байршуулсан бөгөөд 82 дугаар десантын дивизийн шүхэрчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна гэжээ. Мөн цаашид нэмэлт хүч татах асуудлыг хэлэлцэж буй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC