Дональд Трамп Ираны талд тавьсан шаардлагын хугацааг 10 хоногоор сунгав

Дональд Трамп Ираны талд тавьсан шаардлагын хугацааг 10 хоногоор сунгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талд тавьсан шаардлагын хугацааг 10 хоногоор сунгаж, дөрөвдүгээр сарын 6 хүртэл хойшлуулсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн сошиал сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Ираны Засгийн газрын хүсэлтийн дагуу эрчим хүчний байгууламжуудтай холбоотой цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсоож байгааг онцолсон байна. Уг шийдвэр нь АНУ-ын зүүн бүсийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны оройн 20:00 цаг хүртэл хүчинтэй аж.

Түүнчлэн хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд “маш сайн өрнөж байна” хэмээн тодотгож, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг няцаасан байна. Трамп Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа “Ираны тал долоо хоногийн хугацаа хүссэн ч АНУ 10 хоногийн хугацаа олгосон” хэмээн дурджээ.Үүнээс өмнө АНУ-ын зүгээс Ираны удирдлагад хандан, мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээнд оролцохыг уриалж байсан бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхийг анхааруулсан юм.