Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчлэн баталсантай холбогдуулан дотоод сонгууль явуулж, намынхаа анхан, дунд, удирдах түвшний албан тушаалтнуудаа сонгож байгаа.
Тодруулбал, энэ сарын 20-нд СТӨ-нд АН-ын ҮБХ-ны нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Улмаар нэр дэвшигчид энэ сарын 21, 22-нд намын төлөөлөгч нартаа сурталчилгаа хийх боломжтой. Энэ сарын 23-нд аймаг, дүүргийн намын дарга болон ҮБХ-ны гишүүдийн сонгууль болно. Түүнчлэн намын дүрмээр 378 хүнийг АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгох юм. Тэгвэл Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл 03 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд намын төв байранд явагдана.