Ерөнхий сайд Г.Занданшатар Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарыг дуудаж уулзан, "бохир улс төрөө зогсоо" хэмээн "загнаад" гаргажээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарыг дуудаж уулзан, "бохир улс төрөө зогсоо" хэмээн "загнаад" гаргажээ

УИХ-ын чуулган өчигдөр /2026.03.16/ нээлтээ хийсэн. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын нэр бүхий сайд нарын огцрох өргөдөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, дэд сайд нарын асуудал зэрэг улс төрийн өрнөл, үйл явдал ихтэй өдөр болж өнгөрөв.

Мөн өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарыг дуудаж уулзсан байна. Учир нь МАН бодлогоороо нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа бол түүний эсрэг Хотын дарга Х.Нямбаатар өрсөлдөх талаар мэдээлэл нэлээд эртнээс цахим орчинд цацагдаж, энэ асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан. Үүнээс хойш тэдний дунд зөрчил гарч эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарыг дуудаж уулзах үеэрээ аль алиныг нь ёс зүйтэй байж бохир улс төрөө зогсоохыг шаардан, "загнаад" гаргажээ. Тодруулбал тэдэнд хандаж, “Хэн, хэн нь ийм бохир улс төр хийж ард түмнийг талцуулахаа зогсоо" гэсэн байна. Улмаар Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нар ч Ерөнхий сайдын хэлсэн асуудалд санал нэгдэцгээжээ.