УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд дараагийн сайд нараа томилох шаардлагатай болсон билээ.
Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд сайд нарын томилгоог оруулжээ. Тодруулбал, маргааш /2026.03.18/ 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулгыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.