ФОТО: УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хилийн хоригтой дөрвөн гишүүн оролцлоо

ФОТО: УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хилийн хоригтой дөрвөн гишүүн оролцлоо

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2026.03.16/ нээлтээ хийлээ. 126 гишүүнтэй парламентын дөрвөн гишүүн эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхээс хилийн хориг тавигдсан ч чуулганы нээлтэд оролцлоо.

Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг нарт хилийн хориг тавьсан байна. Тэд 12 хүртэлх жилийн хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа бөгөөд уг хэргүүд прокурорт хараахан шилжээгүй, АТГ болон цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд үргэлжилж байна.