УИХ-ын гишүүн Ч.Номин цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Соёл, спортын эрхийн бичгийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Улсаас хөрөнгө, мөнгийг нь шийдээд жилд нэг удаа хүүхдүүдийг дугуйланд хамруулдаг болгохыг санаачилсан. Энэ бол хүүхдийг зөөлөн аргаар хүмүүжүүлэх маш зөв арга юм. Түүнээс биш одоогийн хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлдэг үе ард үлдсэн. Улсын төсөв хэлэлцүүлэх үеэр үүнийг улс төржүүлж, 18 тэрбум төгрөгөөр кино хийх гэж байна гэх мэтээр шуугьсан. Гэхдээ үүний цаад бодлого нь дэлхийн 70 гаруй улсад хэрэгжиж байдаг энэ хөтөлбөрийг улсдаа авчирч хүүхдийг соёл, спортоор хүмүүжүүлэх юм. Дээрэлхэлт үйлдсэн хүүхдүүдийн асуудлыг зөөлөн аргаар шийдэхгүй бол ямар нэгэн байдлаар захиргаадаж, цэрэгжилтийн аргаар шийдэж болохгүй. Энэ бол нийгмийн гарч буй өвчлөл. Өвчнийг хүмүүс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг шиг энэ асуудлыг ч гэсэн хүүхдүүдийн багаас нь боловсрол, спортоор хүмүүжүүлж урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэв.
ШУУД ҮЗЭХ: