Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсон нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртсэн. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг эсэргүүцэж, дэд сайд нарыг огцруулахгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Улмаар АН шаардлага хүргүүлж, намын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тэгвэл намын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр УИХ дахь АН-ын бүлгийн 41 гишүүний 36 нь дэмжиж гарын үсэг зурсан байна.