О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй

О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй

УИХ-ын АН-ын бүлэг хаалттай хуралдаж, хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Аль нэг намын дарга нь 126 гишүүнтэй олон намын парламентын үйл ажиллагааг удирдаж болохгүй. Өнөөгийн УИХ-ын дарга, МАН-ын даргаар хавсран ажиллаж байгаа Н.Учралыг УИХ-ын даргаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдэл биш. Энэ шийдвэрийг гаргах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, бодлогын хувьд 2016 оноос хойш нэг нам дангаар засаглаж байна. Хэт үнэмлэхүй засаглал тогтсон. Арван жилийн бодлогын үр дүнд авлига системийн хэмжээнд бий болжээ. Үр дүнд нь улс төрийн хямрал үүссэн. Эрүүл саруул мэтгэлцээн өрнөх УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь тогтолцооны хувьд буруу. Энэ бол шинээр ярьж байгаа асуудал биш. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байх үед бид энэ шийдвэрээ гаргаж байсан. Зарчим ижилхэн үйлчлэх ёстой. Өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаар 41 гишүүн оролцож, 100 хувийн саналаар энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.

УИХ-ын дарга Х.Тэмүүжин "УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа бид энэ зарчмыг мөн ярьсан. Намын дарга парламентыг удирдах нь тохиромжгүй гэдгийг Д.Амарбаясгалан даргад хүргүүлсний дараа намын даргын сонгууль дуусах хүртэл дэд дарга нар чуулганыг хуралдуулсныг та бүхэн санаж байгаа. МАН бол даргаа шүтдэг, даргын үг хууль байдаг нам. Энэ нь парламентын засаглалтай нийцэхгүй " гэв.    

ШУУД ҮЗЭХ: