УИХ-д суудалтай “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох хуулийн төслийг дэмжиж байгаа ч, хэрэгжүүлэх процессын хувьд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүний хувиар төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн төслийг бэлтгэн, өргөн барихаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Уг хуулиар зөвхөн УИХ-ын гишүүн бус, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УЕП, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгч нар зэрэг 50 гаруй томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын асуудлыг хөндөхөөс гадна, албан тушаалаас буусны дараах эрх зүйн хязгаарлалт зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Тэрбээр бас хэлэхдээ, хууль хэрэгжсэнээр албан тушаалаас буусны дараах эрх зүйн хязгаарлалт, хамгаалалт тодорхой болох бөгөөд хуульд зааснаар Ерөнхий шүүгч ажлаасаа буусны дараа өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэхэд тодорхой хязгаарлалт байхыг онцлов. Мөн уг хуулийн үзэл баримтлалыг баасан гарагийн даргын зөвлөлийн хуралдаанаар Н.Учрал даргад өргөн барихаар бэлдэж байгаагаа мэдэгдлээ.
ШУУД ҮЗЭХ: