М.Бадамсүрэн: Ноолуурын үнийг 200 мянган төгрөгөөс эхлүүлэхийг үндэсний ноолуурын компаниуддаа уриалж байна

М.Бадамсүрэн: Ноолуурын үнийг 200 мянган төгрөгөөс эхлүүлэхийг үндэсний ноолуурын компаниуддаа уриалж байна

ХХААХҮ-ийн сайд Я.Бадамсүрэнгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн. Харин энэ хавар 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг үндэсний ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаа. Монголд зөвхөн ноолуурыг малчдаас аваад хялгаснаас нь салгаад гадагш гаргадаг. Дотооддоо ноолуурыг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна. Үүнийг засахын тулд эхний элжинд түүхий ноолуур гадагш гаргахыг хориглож дотоодын үйлдвэрүүдэд боломж олгосон. Мөн ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ийм учраас ноолуур үйлдвэрүүддээ ноолуурыг хамгийн боломжит, дээд үнээрээ аваарай гэж уриалмаар байна. Хямд аваад малчдын эсэргүүцэлтэй тулах юм бол түүхий ноолуураа шууд гадагш гаргах нөхцөлд буцаад очно” гэв.

ШУУД ҮЗЭХ: