УИХ-ын гишүүн Э.Болормаа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр, “Олон нийтийн дунд өрнөж байгаа асуудлыг анзаарвал хилийн хориг тавих хэмжээний асуудал огт биш. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт. Сая тойргоороо явж байхад ч иргэд, сонгогчид ч үүнийг маш сайн ойлгосон байна. Яг одоо шалгаж байгаа асуудалд би нэмж тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Буруугүй гэдгээ нотлох материалаа холбогдох байгууллагад өгсөн. Яах эсэхээ мэдэхгүй хилийн хориг тавьсан байх. Манай нам дотоод дүрэм, журамтай. Хууль, шүүхийн байгууллага эцсийн байдлаар буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийт ялалж байгаа нь хамгийн аймшигтай. Үг хэлсэн нэгнийг дарлаж, дээрэлхэж, нухчин дарах гэж байна. Энэ асуудалд нийтээрээ санаа зовох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг үг хэлдэг, шударга гишүүдийг нухчин дарах хэрэгсэл болгох вий гэж олон нийт санаа зовниж байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: