УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг эмнэлгийн чөлөөтэй, Ч.Ундрам гадаад томилолттой шалтгаанаар Хаврын чуулганы нээлтэд оролцсонгүй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг эмнэлгийн чөлөөтэй, Ч.Ундрам гадаад томилолттой шалтгаанаар Хаврын чуулганы нээлтэд оролцсонгүй

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит өнөөдөр /2026.03.16/ 10 цагт нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны нээлтэд зургаан гишүүн оролцсонгүй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар эмнэлгийн чөлөөтэй гэж бүртгүүлсэн бол УИХ-ын гишүүн Б.Тулга, Ц.Даваасүрэн нар чөлөөтэй, Соёл, спорт, аялал жуулчал, залуучуудын сайд, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаад томилолттой байгаа аж.

Харин УИХ-ын бусад гишүүд буюу 120 гишүүн чуулганы нээлтэд оролцлоо. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар намрын чуулганы сүүлийн хуралдаануудад суугаагүй ч өнөөдөр чуулганы нээлтэд оролцлоо.

Д.АНАР