Цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Есдүгээр сарын 24-нд ‘Лхагвын тойм’ нэвтрүүлэгт оролцохдоо миний бие нэг зүйлийг тодорхой хэлсэн байгаа. Би Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэхээ больсон. Хамт сууж байгаад юм ярихаар илт худал зүйл ярьдаг. Өөртэйгөө зөрчилддөг. Миний итгэл үнэмшил улам тодорхой болсон. Намайг ‘Голомт капитал’ гэх байгуулагаас зургаа орчим хахууль авсан мэт асуудал ярьж байна. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байсан хэр нь энэ асуудлыг нуугаад байсан хэрэг үү. Энэ хүний харьяанд тагнуул, АТГ, цагдаагийн байгууллага нь байгаа шүү дээ. Ийм том хэмжээний хахуулийг хууль зүйн сайд нь аваад байхад дуугүй байсан хэрэг үү. ‘Голомт капитал’ гэдэг талбайн урд талын оффист төмөр замын Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нар өөрийнхөө зөвлөх, туслах, ах дүү нар зэрэг хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 10 гаруй оффис авлигаар авсан байна гэж би өөрөө нотолсон. Энэ асуудалд ямар ч логик алга. Зарим оффтейк гэрээг нуусан гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ яриад байна. Нийт зургаан оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнийн засгийн газар өөрөө байгуулсан. Надад авлига өгсөн гэх компани гүтгэлэг гээд мэдэгдсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч мэдэж байгаа. Намайг АТГ-д шалгуулна гэсэн чадахгүй. Нийслэлийн баялагийн хараал хүрчихлээ. Нийслэл улсын төсөвтэй дүйх хэмжээний мөнгө зарцуулдаг. Жилдээ хэдэн удаа тодотгол хийгээд байна вэ. ХЗДХ-ийн салбарт гэхэд жилийн шинэ хөрөнгө оруулалтын төсөв 40 гаруй тэрбум. Тэгэхэд нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв 60 тэрбум гарчихсан” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: