П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл өргөн барина

П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл өргөн барина

Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нийгмийн сүлжээд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг УИХ-д өргөн барина. Өнөөдөр интернэт хэрэглэгчдийн гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насныхан байна. Ковидын дараа хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар 200 сая орчим хүүхэд цахимын зохисгүй хэрэглээний хор уршгийг амсаж байна гэсэн судалгаа гаргасан. 10-18 насны 1129 хүүхдэд судалгаа хийж үзэхэд 46 хувь нь нийгмийн сүлжээнд 4 цагийг өнгөрүүлдэг гэсэн бол 30 хувь нь 4 ба түүнээс дээш цагийг өнгөрүүлж байна гэсэн дүн гарсан. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналт сул байна. Бидний өргөн барих хууль анхдагч хууль бөгөөд 5 бүлэг 46 заалттай цомхон хууль. Насны хязгаартай хэрэглэгч гэж ойлголт оруулж ирж байгаа бөгөөд энэ нь 16 хүртэлх настай хүүхдийг хэлнэ. Мөн насны хязгаартай нийгмийн сүлжээ гэдэг ойлголт бий” гэлээ.



Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө