Г.Дамдинням: Монголд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Г.Дамдинням: Монголд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар удаан хугацаанд яригдсан Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх МУ, ОХУ хоорондын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. 2025 оны хавар УИХ-аар орж ирж УИХ-ын гишүүдийн тодорхой шаардлагуудын улмаас үйл ажиллагаа нь зогссон байдаг. Ингээд манай ЗГ шинээр энэ хэлэлцээрийг ОХУ-тай тасралтгүй үргэлжлүүлсний үр дүнд Монгол Улсынхаа байр суурийг хэлэлцээрт оруулж чадсан. УИХ-аар хэлэлцүүлээд соёрхон батлуулна. Энэ хэлэлцээрийн хамгийн гол үүрэг нь ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх гэрээний нэг юм. Уг хэлэлцээрийг соёрхон баталбал дараа нь ОХУ-аас Монгол Улсад шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээний асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм” гэв.