“IZ” буюу Г.Ирээдүй УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ

“IZ” буюу Г.Ирээдүй УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ

Олон нийтэд "IZ" нэрээр танигдсан Г.Ирээдүй УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилсон байна.

Г.Ирээдүй нь 2016 оноос хойш "Youtube" платформ дээр өөрийн бичлэгүүдийг байршуулж эхэлснээр танигдаж эхэлсэн байдаг. Тэрбээр 2024 оны 11-р сард Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үед зөвлөхөөр томилсон. Мөн 2025 оны 6-р сард Н.Учрал Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилсноор Г.Ирээдүй зөвлөхийн ажлаа үргэлжлүүлж, эдийн засгийн бодлогын стратеги, олон улсын имиж бүрдүүлэлт болон салбар хоорондын залуучуудын санаачилгыг уялдуулах үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сараас Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын зөвлөхөөр улиран томилсон аж.