Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг үйлдэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 07:40 цагт онгоц хөөрсөн бөгөөд монголын цагаар 18:30 цагт газардах аж. Тус нислэгээр Монголдоо ирэхээр хүсэлт гаргасан 120 орчим иргэдээс яг одоогийн буюу 14:30 минутын байдлаар 96 хүн суудлаа баталгаажуулаад байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг үйлдэхийн тул манай улс долоон улсаас агаарын замын буюу нислэг үйлдэх зөвшөөрлийг авсан байна.