Ардчилсан нам “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяны хүрээнд гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг 2026 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлсэн. Бүртгэлийн хугацаа өнөөдөр /2026.03.10/ 23:59 цагт дуусгавар болно.
Шинэчилсэн бүртгэл нь намын гишүүдийн мэдээллийг нэгдсэн байдлаар шинэчлэх, саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд бүртгүүлсэн гишүүд цаашид намын дотоод сонгуульд оролцох боломжтой болох юм. Цахим бүртгэлийн аянд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын намын гишүүд хамрагдаж байна.