Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан билээ.
Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн чиглэлээр 44 сэтгүүлч бүтээлээ ирүүлсэн байна.
- "Хуульгүй томилгоо" нийтлэлээр гутгаар байрт "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа
- "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд "харанхуй" орно нийтлэлээр "Үндэсний тойм" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл хоёрдугаар байр
- "$90 мянгын манипуляц" нийтлэлээр Монголын баримт шалгах төвийн баримт шалгагч Л.Анударь тэргүүн байрт тус тус шалгарлаа.