Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.02-2026.03.08/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 27 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 51 нь обьектын гал түймэр, дөрвөн нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.