“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр багтаан олгоно

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр багтаан олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан.  

Ингэхдээ, нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсан. Тиймээс 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63 мянга 242 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон байдаг. Тэгвэл уг ногдол ашгийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгохоор болсон байна.