Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулсан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг маргааш үйлдэнэ

Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулсан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг маргааш үйлдэнэ

Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Монгол Улс нислэг үйлдэхээр болсон бөгөөд уг нислэгийг маргааш буюу гуравдугаар сарын 10 өдөр үйлдэхээр төлөвлөж буй юм. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Иймд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой бусад асуудлаар 11-333999 лавлах утас, [email protected] цахим шуудан, 94001476 вайбер дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой юм.