Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д мэдүүлнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д мэдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Тэгвэл дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд гурван шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.