ИЗНН-аас Онц их хурлыг зарлан хуралдуулахаар болсон талаар тус намаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Батболд нарын хүмүүс өнөөдөр /2026.03.08/ мэдээлэл хийлээ.
"Улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд өөрийнхөө дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл манай нам дөрвөн удаа хандаад ч дүрмээ бүртгүүлж чадсангүй. Тиймээс ИЗНН 2026 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дүрэмгүй болчихлоо гэсэн үг. Тиймээс хуулийн хүрээнд түдгэлзүүлэх, цаашлаад дүрмээ батлуулж чадахгүй бол татах буугдах эрсдэлд ороод байгаа учраас нийт гишүүдийн оролцоотойгоор намын онц их хурлаа зарлан хуралдуулахаар болж байгаа юм.
Сүүлийн үед манай ИЗНН-ын дотоод асуудал хүнд байдалд орсон. Намын дарга Б.Батбаатар энэ намыг өөрийн ойр дотнын хүмүүсээс бүрдсэн УЗ-ын хүмүүс хуульд нийцэхгүй дүрмийг Улсын дээд шүүх рүү явуулах болсон. Мөн анхан болон дунд шатны гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй, намын дотоод ардчилал гэдэг зүйл алга болж, намын үйл ажиллагааг бүх шатандаа хаалттай болсон. Төрийн санхүүжилт хуулийн хүрээнд явахаа больсон. Тиймээс намынхаа дүрмийг шинээр боловсруулж, түүнийгээ бүртгүүлэхийн тулд Онц их хурлыг зарлаж байна" гэлээ.