Үндэсний эвслийн Н.Номтойбаяр Д.Амарбаясгалан найзыгаа дэмжихийн тулд Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдэв үү

Үндэсний эвслийн Н.Номтойбаяр Д.Амарбаясгалан найзыгаа дэмжихийн тулд Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдэв үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар өргөн бариад байгаа. Тэгвэл уг хуулийн төслийг Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

-Н.НОМТОЙБАЯР ДОТНЫН НАЙЗ Д.АМАРБАЯСГАЛАНГАА ӨМӨӨРЧ ДЭЭРХ МЭДЭГДЛИЙГ ХИЙВ ҮҮ-

Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөлд ёс зүйн алдаа гаргасан гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хөндөж байгаа бөгөөд энэ нь МАН-ыг дотроос нь эхлээд цэвэрлэх гэсэн санаа гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр, "Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль нь эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай тул дэмжихгүй" гэжээ. Сонирхуулахад, Н.Номтойбаяр Д.Амарбаясгалантай ойрын найзууд гэдгээ өөрөө ч хэлдэг. Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөж байх үед Н.Номтойбаяр түүнийг намын дарга болбол намдаа эргэж орно хэмээн ярьж явсан гэх мэдээлэл ч бий.

Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Би МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэсэн. Ингэхдээ МАН-д томоохон шинэчлэл хийгээрэй гэж захисан. Д.Амарбаясгалан дарга бид хоёр сүүлийн 16 жил хамтарч ажиллалаа. Өрсөлдөж ч явлаа. Аливаа асуудлын зөв оновчтой шийдлийг нь олоод шуурхай ажилладаг тал дээр нь би үнэлдэг” гэж ярьсан нь ч бий.

Тэгвэл Үндэсний эвслийн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжихгүй байгаа нь магадгүй Д.Амарбаясгалантай холбоотой байж мэдэх юм. Учир нь Ерөнхийлөгчийн хуулийн төсөл батлагдвал МАН-аас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэд хэдэн хүмүүсийн бүрэн эрхийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөж магадгүй байгаагийн нэг нь Д.Амарбаясгалан. Учир нь түүнийг прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Иймд Н.Номтойбаяр Д.Амарбаясгалан найзыгаа дэмжиж дээрх "сүртэй" мэдэгдлийг хийв үү гэж харагдаж байна.