ФОТО: Дорнод аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор цэргийн алба хаагчид малчдад тусалж байна

ФОТО: Дорнод аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор цэргийн алба хаагчид малчдад тусалж байна

Дорнод аймгийн Халхгол, Гурванзагал сумдад хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 40 гаруй цэргийн алба хаагч зам даваа нээх, малчдын өвөлжөө, цасанд дарагдсан малын саравчийг гаргах зэрэг ажилд тусалж байна.

Гурванзагал суманд ажиллаж буй бүрэлдэхүүнийг ахалж яваа хошууч Э.Мөнхбаясах “Цэргийн алба хаагчид сумын төвөөс 10-70 км-ийн зайд дөрвөн бүлэгт хуваагдан ажиллаж, цасанд боогдсон зам, давааг нээх, мөн цасанд дарагдсан малчдын өвөлжөө, саравчийг цэвэрлэн гаргах ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна” гэлээ. Цасны зузаан өмнөх жилүүдийн дунджаас илүү, мөн хатуурсан байгаа нь ажилд тодорхой хүндрэл учруулж буй ч цэргийн алба хаагчид малчдын амьжиргаа, мал сүрэгт учирч болзошгүй эрсдэлийг бууруулахын төлөө ажиллаж байгаа юм. Одоогоор Гурванзагал сумын малчин Л.Бөхбат, Рэнцэндорж, Адъяа, Сүхбаатар, Д.Дамдинжав нарын  айл өрхийн цасанд дарагдсан малын саравчийг цэвэрлэн гаргах ажил хийгдэж байгаа аж.

Б.Ану