Чингэлтэй дүүргийн залуусыг БНСУ-д ажлын байранд зуучилж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн залуусыг БНСУ-д ажлын байранд зуучилж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн насны залуусыг дэмжих зорилгоор БНСУ-ын Ёндуны захиргаатай хамтран ажлын байранд зуучилж эхэлжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, "Чингэлтэй дүүргийнхээ хөдөлмөрийн насны залуусыг дэмжих зорилгоор БНСУ-ын Ёндун сумын захиргаатай хамтран ажлын байранд зуучилж байна. Өнөөдөр анхдагчийн нэг болж н.Өрнөндэлгэр гурван сарын хугацаатай, эх орондоо эргэн ирэх нөхцөлтэйгөөр БНСУ-ыг зорилоо. Боломж, нөхцөл нь бүрдвэл хөдөлмөрийн насны залуусаа дэмжих нь зүйтэй. Цаашид энэ хөтөлбөрөө үргэлжлүүлж залуусыг баталгаатай ажлын байранд зуучилна. Хөтөлбөрөөр явсан залуус маань тэнд хуримтлуулсан туршлагаа эх орондоо нэвтрүүлж, бичил бизнес эрхлэх, амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна" гэжээ.