ОХУ-ын Иркутск муж болон Буриад улсын Холбооны Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын албаны (Россельхознадзор) улсын байцаагчид Кяхта шалган нэвтрүүлэх цэг дээр Монголоос зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглосон байна.
Тэгвэл хоёрдугаар сарын 26-нд монгол иргэд 10 кг бууз, 3 кг чанаж хөлдөөсөн үхрийн мах, 1 кг хатаасан бяслаг импортлохыг завдсан хэрэг гарсан талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ. Улмаар гурван монгол иргэнд захиргааны хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийг буцаасан байна.