Ж.Батзандан "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэжээ

Ж.Батзандан "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэжээ

Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийн албан тушаалаас саяхан чөлөөлөгдсөн Ж.Батзанданг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж байгаа талаар мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл Ж.Батзандан өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй" гэж мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр "МАНАН зориуд худал мэдээлэл тарааж байна. Ар хударгаар том хулгай хийж байгаа даа. АН тэнэг биш. Гэхдээ ялах хүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг дарга явах ёстой. Ялах болно. Бид бүгдээрээ дэмжинэ" гэжээ.