Хотын даргын орлогчийн вакцин хийлгэх уриалгыг эсэргүүцсэн ээжүүд өнөөдөр /2026.03.06/ мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эхнэрээ, хайртай найз охиноо, хайртай үрсээ папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулахыг эрчүүддээ уриалж байна. Хоёр хоногийн дараа л амьгүй болох “ямааны хоол” цэцэг авч өгч хайраа илэрхийлснээс он удаан жил хамт байхын төлөө умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг вакцинд хамруулаасай” хэмээсэн байдаг. Харин түүний уг уриалгыг эсэргүүцсэн ээжүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хурлыг “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 12:00 цагт товлосон байна.