Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр /2026.03.06/ тохиож байна.

1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм. Уг сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг хэмээн үздэг билээ. Анхны дугаарыг 50 орчим хуудастай, 500 хувь хэвлэн төрийн байгууллагуудад түгээж, цөөн тоогоор иргэдэд худалдаалдаг байжээ. Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаар гуравдугаар сарын 6-ны өдрийг “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.