Д.Амарбаясгалан нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтээ Н.Учрал Хяналтын хороондоо гаргаж, "хасах" эсэх процессыг эхлүүлжээ

Д.Амарбаясгалан нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтээ Н.Учрал Хяналтын хороондоо гаргаж, "хасах" эсэх процессыг эхлүүлжээ

МАН-ын II Бага хурал өнгөрсөн сарын 27-ны өдөр болж өндөрлөсөн. Эл хурлаас анхаарал татсан сэдэв нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон МАН-ын дөрвөн гишүүнээ намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн намын даргынх нь мэдэгдэл байсан. 

-Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫГ МАН-ЫН ГИШҮҮНЭЭС ХАСАХ ЭСЭХ АСУУДЛЫГ 30 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭНЭ-

Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ "МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж бөайгаа мэдэгдэж байна" гэсэн юм. 

ВИДЕО:  МАН-ын дарга Н.Учралын мэдэгдэл

Тэгвэл МАН-ын дарга Х.Учрал дээрх гишүүдийг МАН-ын гишүүнээс чөлөөлүүлэх ХҮСЭЛТИЙГ Хяналтын хороондоо гаргажээ. Энэ дагуу Хяналтын хороо процессыг эхлүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногт баталсан шинэ дүрмийн дагуу Хяналтын хороо 30 хоногт хуралдаж гишүүдийг намын гишүүнээс хасах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэ дагуу Д.Амарбаясгалан, Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундра нарын асуудлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх нь.  Н.Учрал илтгэлдээ болох, бүтэхгүй асуудалд холбогдсон гишүүддээ үе шаттай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл намаас хөөх гишүүдийн тоо дээрх дөрвөөр зогсохгүй үргэлжлэхээр байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө

ХАМТДАА ӨССӨН 35 ЖИЛ

15 цагийн өмнө