Экологийн цагдаагийн албанаас “Бахархалтай алба-Бат бөх гэр бүл” өдөрлөг зохион байгуулжээ

Экологийн цагдаагийн албанаас “Бахархалтай алба-Бат бөх гэр бүл” өдөрлөг зохион байгуулжээ

Экологийн цагдаагийн албанаас “Бахархалтай алба-Бат бөх гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр /2026.03.05/-ны зохион байгуулжээ. 

Алба хаагчдынхаа гэр бүлийн гишүүд болон аав, ээж, хань ижил, үр хүүхэд, ах, дүү, найз нөхдөд албаны чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, хийж хэрэгжүүлж буй ажил, хамт олны үнэт зүйлсийг танилцуулах, найрсаг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, бодлого, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, алба хаагчид болон гэр бүлийн гишүүдийн дунд хамтарсан хөгжөөнт, танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг зохион байгуулан, соёл спортын хөтөлбөр хэрэгжүүлж, талархал илэрхийлжээ. Энэхүү арга хэмжээ нь алба хаагчдын ажлын онцлог, ачааллыг ойлгуулах, харилцан итгэлцэл, дэмжлэгийг бэхжүүлэх, хамт олон, гэр бүлийн эв нэгдлийг улам бататгах ач холбогдол бүхий арга хэмжээ болж өнгөрлөжээ. 




ХАМТДАА ӨССӨН 35 ЖИЛ

1 цагийн өмнө