Япон Улсын өргөмжит консул Каваүчи Широд "Чингис хаан" үндэсний музей талархал илэрхийлжээ

Япон Улсын өргөмжит консул Каваүчи Широд "Чингис хаан" үндэсний музей талархал илэрхийлжээ

Чингис хаан Үндэсний музейг үүсгэн байгуулах үеэс эхлэн дэлхий дахинаас Монголын эзэнт гүрэнд холбогдох дурсгалуудыг хуулбарлах, хувилж авах, зөвшөөрөл авах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн.

Энэ үеэс эхлэн Япон Улсын өргөмжит консул, Монголчуудын дотны нөхөр Каваүчи Широ нь Япон улсын Тэнри их сургуулийн Санкокан музейд хадгалагдаж буй Чингис хааны “Алтан гэрэгэ”-ний “А” хуулбарыг хувилж авах, зөвшөөрлийг олгох ажилд онцгой үүрэг гүйцэтгэн, Чингис хааны амьд ахуй цаг үеийн дурсгалыг Монголчуудад бодитоор харах боломжийг бүрдүүлж өгсөн. Тэрбээр Монголчууд хуурай эх газар дээр хүн төрөлхтний захирсан Их эзэнт гүрнийг байгуулсан ч далай тэнгист ч хүчирхэг байсныг гэрчлэх XX зууныг хүртэлх хамгийн том Хубилай хааны усан цэргийн флотод холбогдох дурсгалууд Японы Эзэн хааны Эрдэнэсийн санд бүртгэлтэй Хубилайн довтолгооны үеийн дайны зургийг хуулбарлаж өгснөөр Монголчууд эх хувьтай нь харьцуулан үзэх боломжтой болсон. Үүнийг дахин хувилахыг хориглосон учир нь Япон Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан Монголын Юань Улсын үеийнх байх магадлалтай сэлэм, Их Юань Улсын эзэн хаан Хубилайн Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар зэргийг Чингис хаан Үндэсний музейд төлбөрийн нөхцөлгүйгээр хуулбарлаж өгсөн.

Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хүндэтгэн хүлээн авч уулзан, музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийж “Талархлын бичиг”-ийг дурсгал болгон (2026.03.05) өглөө.