Ардчилсан намаас "Нээлттэй цэгцтэй Ардчилсан нам" аяныг энэ өдрүүдэд зохион байгуулж, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, ардчиллын гэрэгэ олгож буй. Үүнтэй холбоотойгоор АН-ын Хэрэг эрхлэх газраас хоёр төрлийн урамшуулал зарлажээ.
Нэгдүгээрт, ардчиллын гэрэгэ гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах "Ардчиллын аялал"-ыг санаачилжээ. Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын их хурлын үеэр шагнах шийдвэр гаргасан байна.