Хагас коксон түлш худалдан авахад ашигладаг "Хотула” аппликэйшнээр дамжуулан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой болжээ.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус аппликэйшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэл 200 төгрөг төлж, төлбөрөө бөөнд нь төлөх боломж бүрдсэн байна.
Уг аппликэйшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой байна.
- Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх
- Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх
- QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх
- Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах
- Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянаж болох аж.