Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 385 цэгээр дамжин иргэдэд хүрч байна.
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь килограмм тутмыг 13,000 төгрөгөөр, үхрийн махыг килограмм нь 15,000 төгрөгөөр борлуулж байна.
Өргөтгөсөн худалдаа явагдах байршлууд:
-
Жуковын талбай
-
Жанжингийн гэрийн буйр
-
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
-
Хос өргөө хотхоны 21 дүгээр байрны урд тал
-
Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
-
Орбитын тойрог
-
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
-
Титан центрийн авто зогсоол
-
Тусгаар тогтнолын талбай
Энэ жил нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан есөн аж ахуйн нэгжийн бэлтгэсэн нийт 5,016 тонн нөөцийн махыг нийлүүлж байгаа юм. Чанар, стандартын шаардлага хангасан гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас худалдан авах боломжтой байна.