Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Би МАН-ын гишүүн. Итгэл үнэмшлээрээ орсон. Өөрийнхөө гаргасан энэ шийдвэртээ бат зогсож, сэтгэл хангалуун байдаг. Ардын намын баяраар намынхаа далбааны дэргэд зургаа авхуулаад журмын нөхдөдөө хувийн хуудсаараа баяр хүргэсэн. Ингэснээрээ би Монгол Улсад муу зүйл хийгээгүй гэж бодож байна. Монголчууд маань зөвөөр ойлгож, зөөлөн хандаарай гэж гуйж байна. Надад жолооч, машин, туслах байхгүй. Эдгээрийн аль нь ч надад хэрэггүй. Би оролцох ёстой арга хэмжээнүүддээ оролцож, хуралдаа цагтаа сууж, дэд сайдын хувьд ажлаа идэвхтэй хийж байна. Цалин гурван сая гаруй төгрөг" гэв.