Батцагаан Цогчэн дуганд “Алтангэрэл судрын тайлбар” номыг хурна

Батцагаан Цогчэн дуганд “Алтангэрэл судрын тайлбар” номыг хурна

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчлэн хийдийн Батцагаан Цогчэн дуганд тус хийдийн Дэд Хамба лам, Гавж С.Гантөмөр “Алтангэрэл судрын тайлбар” номыг энэ сарын 8-ны 11:00 цагаас хурна.

Хурлаар “Алтангэрэл” хэмээх эрхэм судрын утга агуулга, гүн гүнзгий сургаалыг дэлгэрүүлэн тайлбарлаж, судрын ач холбогдол, бясалгал номын утга учрыг сүсэгтэн олонд хүргэх юм. Мөн сан, даллагыг монгол хэлээр үйлдэж, ирсэн олонд зориулан ерөөл, адис хүртээх аж. “Алтангэрэл” судар нь 108 ганжуурын нэг бөгөөд бурхан шашны гүн ухаан, нигүүлсэл энэрэл, буяны үйлсийг дэлгэрүүлэхэд чиглэсэн сургаалыг агуулдаг. Айлдварыг сонссоноор сүсэгтэн олон сэтгэлийн амар амгаланг олох, буян хишгээ арвижуулахад тустай хэмээн үздэг байна.