Засгийн газрын өнгөрсөн сарын 25-ны өдрийн /2026.02.25/ хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөлд Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан байдаг.
Уг хуулийг УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл шүүмжилж, "бэлчээрээр оролдож болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр тус хуулийг боловсруулахад хамтран ажиллахаар болжээ. П.Алтангэрэлийн тухайд одоо тэтгэвэртээ гарч, аж ахуй эрхлэн амьдарч байна.