“Чингис хаан" үндэсний музей нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдөрт 2379 иргэн үйлчлүүлжээ

“Чингис хаан" үндэсний музей нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдөрт 2379 иргэн үйлчлүүлжээ

Нийслэлд цаг агаар таатай буй цасан шуургатай байгаа ч Чингис хаан Үндэсний музейг зорин ирэх үзэгчдийн хөл тасрахгүй урт дараалал үүссэн хэвээр байна.

Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимуудад өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд, нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдрийн байдлаар нийт 2379 иргэн үйлчлүүлээд байна. Энэ сарын 7-ны өдрийг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тус музейн хувьд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, “Монгол хаан “ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулахаас гадна музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд дэлгэн үзүүлсээр байна.