ВИДЕО: Автобусны хаалгаа нээхийг шаардсан иргэн нийтийн тээврийн эд зүйлийг эвдэж, улмаар цонхоор нь гарчээ

ВИДЕО: Автобусны хаалгаа нээхийг шаардсан иргэн нийтийн тээврийн эд зүйлийг эвдэж, улмаар цонхоор нь гарчээ

Замын түгжрэлд автобусны хаалгаа нээхийг шаардан, хүсэлтийг нь биелүүлээгүйн улмаас автобусны эд зүйлийг эвдэж, жолоочийг нь үг хэлээр доромжилж, улмаар цонхоор нь гарчээ. 

Тодруулбал, Х:12 чиглэлийн нийтийн тээврээр зорчиж явсан иргэн зогсох хориотой газар автобусны хаалгыг онгойлгохыг шаардаж, улмаар эмэгтэй жолооч руу уурлан эд зүйлийг нь эвдэн, цонхоор нь буужээ. Уг зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдэн асуудлыг шийдүүлэх болно гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

ВИДЕО: