20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулсан шинэ журам батлагджээ.
Үр дүнд нь иргэд нар, салхины үүсгүүрийг сүлжээнд холбох үйл явц хөнгөвчлөгдөж байгаа аж. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна.
