Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ

Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ

Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Аймгийн Засаг дарга Ш.Ёл Чойбалсан, Чулуунхороот сумдад ажиллаж байна. Шуурхай штабыг цахимаар хуралдуулж дээрх шийдвэрийг гаргажээ. УЦУОШТ-өөс Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумд өнөөдрийн 17-20 цаг хүртэл цасан шуурга шуурч, салхи 12-24м/с үргэлжлэх төлөвтэй байна гэсэн мэдээллээр дээрх сумд болон хил хүртэлх зорчих хөдөлгөөнийг маргааш буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн 05 цаг хүртэл хязгаарлаж, бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ.