Төрийн албаны шалгалтын үеэр гар утаснаасаа хуулсан дөрвөн иргэний шалгалтыг зогсоожээ

Төрийн албаны шалгалтын үеэр гар утаснаасаа хуулсан дөрвөн иргэний шалгалтыг зогсоожээ

2026 оны нэг улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхэлсэн билээ.

Тэгвэл шалгалтын эхний өдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцсоноос нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг танхимаас гадна камерын тусламжтайгаар цахимаар хянадаг. Энэ хяналтыг Төрийн албаны зөвлөлийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөл, Тагнуулын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлдэг. Камерын хяналтын явцад бусадтай ярих, бусдад саад учруулах, утастай орж, хуулахыг завдсан, цаас, бал гаргасан зэрэг 24 иргэнд сануулж, гар утаснаасаа хуулах үйлдэл гаргасан Говь-Алтай аймгийн 2, Хөвсгөл аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 иргэний шалгалтыг зогсоож, танхимаас гаргасан байна.