“Дэлхийн адууны өдөр”-ийг угтан Адуу эмчилгээний төв байгуулна

“Дэлхийн адууны өдөр”-ийг угтан Адуу эмчилгээний төв байгуулна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.

Энэ жил “Дэлхийн адууны өдөр”-ийг ирэх долоодугаар сарын 11-13-нд албан ёсоор анх удаа тэмдэглэх гэж байгаа билээ. Энэ үеэр адууны өв соёлыг сурталчлах үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл, ногоон хөгжилтэй холбоотой үзэсгэлэн, чуулган, “Дэлхийн адууны өдөр”-ийн лого, уриа, брэндбүүк бүтээх, рлон улсын хэмжээнд сурталчлах соёл урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх 56 орны 10000 морьтон цуглаж жагсаал хийх бөгөөд энэ долоо хоногт багтаан төсвөө эцэслэн батална.

Тэгвэл өчигдөр нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нийслэлээс тус “Дэлхийн адууны өдөр”-т зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөж байгааг мэдэгдэв. Энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд морьтны соёлын хүрээ байгуулахаас гадна дөрвсөн байршилд Адуу эмчилгээний төв байгуулахаар төлөвлөжээ.