Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

НЗДТГ-аас нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 4-7-нд 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна.

Тодруулбал, Жуковын талбай, Жанжингийн гэрийн буйр, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна, “Хос өргөө” хотхоны 21-р байрны урд талд, “Шинэ Улаанбаатар” Драгон терминалын гадна, Орбитын тойрог, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай, Титан центрийн авто зогсоол, Тусгаар тогтнолын талбайд өргөтгөсөн худалдаа гарна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр борлуулах юм.

Нийслэлд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн бөгөөд үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Энэ жил есөн аж ахуйн нэгж 5016 тонн махыг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.