Төв аймгийн Сэргэлэн суманд малын гоц халдварт өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Үүнтэй холбоотойгоор тус бүс нутаг руу нэвтрэх, дамжин өнгөрөхийг хориглосон байна. Энэ талаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас Малын гоц халдварт өвчин оношлогдсонтой холбоотойгоор 2026 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сумын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд нэвтрэх, дамжин өнгөрөхгүй байхыг анхаарна уу" хэмээжээ.