Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр 11:00–17:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн зарим хэсэгт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээр болжээ.
Тодруулбал, БЗД-ийн 12 болон 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин 26, Төмөр зам 1–2, Чулуун овоо 1–6, Чулуут 1–7 дугаар гудамжууд, Алтан тэвш хотхон, мөн зарим аж ахуйн нэгж, шатахуун түгээх станц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд болон орон сууцны байрнууд хязгаарлалтад хамрагдана. Мөн 13 дугаар хорооны 4–9 дүгээр гудамж, 14, 16 дугаар хороолол, 50, 60, 88, 89, 101–110, 119 дүгээр байр, Энхтайван 127/1–9, Данзангийн гудамж, Апартмент М4А, 5 дугаар байрнууд, 172 дугаар цэцэрлэг, 14 дүгээр сургууль зэрэг байгууллага, айл өрхүүдэд цахилгаан түр хугацаанд тасрах юм.Иймд, иргэд, байгууллагууд цахилгааны хэрэглээгээ урьдчилан зохицуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
